Үс юунд буруутайн?
Өөрийгөө өөрчилмөөр санагдсын гээд л үсээ тайруулчихсан. Муу юм болохоор л үс болохгүй байгаа мэт сэтгэл төрнө. Үс юунд буруутайн? Эмэгтэй хүний гэм биш зан гэлтэй.
"Үс юунд буруутайн?" цааш унших »
Энэ жилийн хамгийн сүүлийн өдөр,,
Жа удкү шинэ он гарлаа. Энэ оны хамгийн сүүлийн өдрийн мэндийг бүгдэнд нь хүргэчихье. Өглөөнөөс авахуулаад ээжийгээ дагаад бондогоночихлоо. Ээжээрээ хүссэн юмаа авaхуулсан. Шинэ жилийн бэлэг гээд... Бас дэлгүүр орж идэж уух юмаа цуглуулаад л,,,
"Энэ жилийн хамгийн сүүлийн өдөр,," цааш унших »
Эвлэрчихсээн буцаад,,,
Цас ороод,,, Хүн захиалсын гэсэн. Цастайгаа буцаад эвлэрчихсөөн. Уржигдар уул нь зураг авах ёстой байсын. Даанч цас хараад хөөрсөн би зураг авахаа мартчихсан. Хүмүүс зураг авах ажлаа лааг сайн биелүүлж байхад би гэж юм хажууд нь инээгээд л явжийлаа. Өдөржингөө цас гэж баясаж алхлаа. Ердөөсөө дааркү байсан. Үнэнээсээ шүү Батаа ахаа!! Цасрүү нүүрээ харуулж байгаад зогсоод л баймаар байсан шүү. Нүүрэн дээр буугаад хайлах нь нээх гого.. Бас шинэхэн орсон цасан дээр алхахад дуугардаг дуу нь бүүр гого байсан. Дагуулж явсан Батаа ах, Нямка 2-тоо талархжийноо..
"Эвлэрчихсээн буцаад,,," цааш унших »
Аавтай нийлвэл гахай болно
Өнөөдөр гэрээсээ гараагүй. Аавтай өдөржингөө байсан. Манай ээж, дүү хоёр хаачсын бүү мэд. Өглөө нүдээ нээсэн аав -       Миний охин юу идмээр байна? Аав нь гого будаатай, сүүтэй цай чанах уу? гээд,,, -       За гэж хэлээд хэвтжийсэн аав цай чанацан гээд уусан. Удаа ч үгүй байсан чинь аав
"Аавтай нийлвэл гахай болно" цааш унших »
Хэнтэй ч хуваалцмааргүй SAVE хиймээр,,,
Бичих юм олдохоо байчихсан. Өмнө нь цаг үргэлж юу бичих, яах ёстойгоо мэддэг байсан. Одоо харин санаанд юу ч орохоо байчихсан.
"Хэнтэй ч хуваалцмааргүй SAVE хиймээр,,," цааш унших »
"Хүүхдийн төлөө За гэж хэлье" шинэ жил
Өчигдөр Банжигаас зохион байгуулсан “Хүүхдийн төлөө За гэж хэлье” гэдэг шинэ жилийн арга хэмжээнд оролцоод,,, Тээд авсан хэдэн зургаа оруулчихлаа. Зөндөө өөлкөн жоохон хүүхдүүдтэй тоглоод нэг өдрийг зөндөө гого өнгөрөөсөн. Хүүхэд гэдэг чинь цаанаа л хөөрхөн... Инээгээд л,,, Байн байн гүйж ирээд л “Эгчээ, ингий тэгий тэхүү?” гээд л нээх хөөрхөн.... Гараас хөтөлж 0 гүйгээд л,,, Нээх хөөрхөн хүний үгээр... Миний хөөрхөн дүү гараа угаана шүү гэсэн чинь “За” гэж ирээд л гараа угааж байгаам чинь... Нэг охин нээх хөөрхөн хүрж ирснээ “Эгчээ, та яасан хөөрхөнийн. Таний өвөр дээр жоохон суучий” гэдийн. Нөгөөдөх чинь хүнээс хөөрхөн гэдэг үг сонсоод баярлаад л өвөр дээрээ суулгаж байгаам чинь... Хүн яаж найрахаа мэддэг охин байналээ... Дараа нь харэн өвөр дээрээсээ буулгах гэж жоохон зовсон.. хэх Ашгүй, өвлийн өвгөн Анжигай ах бэлэг тарааж бэлэгээ авахаар боссондоо хэх... Бас нэг хөөрхөн хүү өвлийн өвгөнөөс бэлэгээ авчихаад “Эгчээ, та миний бэлэгийг харжий тэх үү? Би жоохон тоглох гэсийн” гээд бэлэгээ бариулцан. Дараа нь би өөрөө араас нь гүйж байж бэлэгий нь өгсөн шд... хэх Нэг охин бас хов зөөж ирээд л... "Эгчээ, тэр охин 2 дүүтэй гэж худлаа хэлээд илүү бэлэг аваад байна шүү" гээ л  хошуугаа цорвойлгож ирээд  хов зөөжаагам чинь.. Тэгэнгүүт нь яаж аргадахаа мэдкү бохь өгсөн чинь баярлаад л гүйгээд явцан хэх...
""Хүүхдийн төлөө За гэж хэлье" шинэ жил" цааш унших »
Гунигтай санагдсын,,,
Их дэлгүүрт хүн хүлээж байхдаа номын дэлгүүр ороод,,, Уул нь Болжмор эгч, Тарчлаан эгч хоёрын номыг авы гэж бодож орсын. Хайгаад олоогүй... Харэн аль дээрээс олж авах юмсан гэж бодож байсан “Цуурайнаас төрөгсөд” гэдэг ном байсан. Гэтэл түүний хажууд нь худалдаанд саяхан гарсан өөр ном байхаар нь авчихсан.
"Гунигтай санагдсын,,," цааш унших »
Учир нь олддоггүй тэнэг хүн,,,
The waiting is the hardest part
Every day you see one more card
You take it on faith, you take it to the heart
The waiting is the hardest part

Tom Petty Хүн хүлээх хэцүү. Өдөржин хүлээнэ. Зөндөө их юм бодно. Толгой өвдөнө. Хүлээхээ болий гэсэн ч хүлээгээд л байна. Өөрийгөө ч захирч чадахгүй. Хүлээхгүй юм шүү гэж өөртөө хэлэвч нэг л мэдэхэд хүлээгээд л сууж байдаг... Уйтгарлана. Санаа зовно. Зүрх өвдөнө.... Хүлээсээр л байна,,,
"Учир нь олддоггүй тэнэг хүн,,," цааш унших »
Нээлттэй ил захидал,,,
Өнөөдөр өглөө 5 өнгөрч байхад босоод,,, Цаг хугацаа лааг хурдан... Юу хийснээ ч анзаарч амжаагүй байхад л өдөр өнгөрчих юм. Унтах хүртэл хайран санагдах... Өөртөө сайхан сүүтэй кофе хийчихээд гэртээ байсан шинэ сонин сэтгүүлүүдийг гарчиглаж суугаад.... Лааг жаргалтай байгаам чинь... Гэгээ оронгуут харин гадаахыг харсан чинь өнөөдөр утаа багатай лааг гого өглөө эхэлж байна. Тэгэхээр нь тагтан дээр гүйж гараад хэдэн зураг аваад,,, Дараа нь гэрийхэн босоод ирэнгүүт өглөөний цайг нь бэлдэж өгөөд ажил төрөлд нь явуулцан. Өөрийгөө ч ёстой сайн айлын эхнэр болох байхдаа л гэж бодоо л суужийлаа шд..хэх,, Манай гэрийн цонхоор өглөө эхэлжийн.. Монголд байхкү хайртай Опал, Ssunday аниадаа зориулж байгаам,,
"Нээлттэй ил захидал,,," цааш унших »
Минийх,,,
Үүлнээс дээгүүр, тэнгэрээс доогуур.. Яг л диваажин шиг биш гэж үү? Хараад л баймаар,,,
"Минийх,,," цааш унших »
Чамд дургүй болчихсон
Өглөө эртээс эрт сэтгэл гэгэлзэн боссон. Хоёр өдөр унтаагүй хэрнээ нойр гэдэг юмыг мартчихсан юмуу л гэлтэй байсан. Чамтай уулзлаа гэхээс зүрх хурдан хурдан цохилж, өнгөрсөн жилээс хойш бүхэл бүтэн нэг жил хараагүйгээ бодохоор дэндүү их саначихсан байснаа мэдэрсэн. Чамтай уулзаад хамгийн эхлээд нь юу хэлэх, яахаа бодоод л байсан. Хүрж үзэх үү, хараад л байх уу гээд,,,
"Чамд дургүй болчихсон" цааш унших »
Баяртай байгаам чинь яахын айн??
Шинэ өдрийн мэндийг өөртөө хүргэнээ яадын тэ?? Угаасаа ганцаараа байдаг хүн чинь хэн надаа шинэ өдрийн мэндийг хүргээд явжийдийн... Ёстой их баяртай байнаа. Сэрүүлэгний дуугаар босдоггүй хүн чинь өглөө хар үүрээр өөрөө босч этэр... Анх удаа лааг тайван блог уншингаа цайгаа уулаа шд.. Өмнө нь бол тээд байнга гүйдэл дундаа хальт амруугаа юм чулуудчаад нөгөөдийнхөө амтыг мэдэркү, дараа нь юу идснээсээ санакү байж этэр... Сургууль дээр очсон инээгээд л баймаар санагдаад болдоггүй. Ганцаараа жаал инээсэн гэжаагаа. Хүнүүс чинь гайхаж харж мараад хэх,,,Яадын, галзуу л хүн байгааз тэ? Тэхээр байна шдээ тэ?
"Баяртай байгаам чинь яахын айн??" цааш унших »
Худалчууд,,,

Яах гэж худлаа ярьжийдийн?? Бүгдээрээ л царай хардаг биздээ? Тэгчихээд бас царай чухал бишээ хүний сэтгэл чухал шд гэжаах шиг... Хамгийн эхлээд нь гаднах байдлыг нь л харды шд та нар,,, Аймар хачин царайтай юм байвал та нар тоох уу? Магадгүй гоё зантай, сайхан сэтгэлтэй байх гээд яриа эхлэх үү? Худлаа л байхкү юу,,, Бүгдээрээ л адилхан зайгаа барий шд...

Нэтээр ч юмуу, утсаар танилцаад зөндөө удаан яриад, чатласан ч гэсэн дараа нь уулзаад эсвэл зургий нь харсан нээх сонин царайтай юм байвал яах уу? Үргэлжлүүлээд хайртай дуртай гээд яваад байхкү байх л гэж боджийн. Бүгдээрээ л зайгаа барина шд...

Тэгчихээд аман дээрээ бүгдээрээ царайны сайхнаар цай сүүлэхгүйээ, сэтгэл чухал шд гээд... Яах гэж тэгдэг байнаа?? Зүгээр л би царай хардагаа гээд хэлчихээчээ.. Дараан нь харин сэтгэл харнаа гээд л....

Царай муутай хүмүүст амьдрал байхкү хорвоо наасссс.... Тэнэгийн...

Нүүрний гажигаа гэж,,,
Түрүүн өөрийгөө толинд харлаа. Манайх гэртээ тольгүйн. Өөрийгөө олон дахин харж сэтгэлээр унах гэж яршиг гээд толь моль гэдэг юмы нь гэртээ авч тавиагүйн. Тэгсэн өнөөдөр найзындаа очоод... Ханан дээрээ мангар том тольтойн. Тээд л тэрэнд нь өөрийгөө нэг сайн харж авлаадаа. Хараад байсан нэг л бишээ. Хичнээн хоног ч нүүр гараа угаагүйн, нээг л их халтайсан хүн... Ойрын хэд хоног бороо ордоггүй. Уул нь Монголд байхад жил жилийн зунаар л нэг сайхан нүүр гараа угаадаг байлаа шд... Арван жилээ төгсөөд аав, ээж хоёр энэ охин бүткү гэж бодсымуу хаашайн бороо дандаа ордог ийшээ цөлцөн.. Тээд энд эрх биш борооны буянаар сардаа нэг удаа нүүрээ угаачаад байгаан.. Бороо орохоор гараад гүйчдэг гэжаагаа...
"Нүүрний гажигаа гэж,,," цааш унших »
The 51st Annual Grammy Awards
2009 оны 2 дугаар сарын 8-нд болох The 51st Annual Grammy Awards-ын нэр дэвшигчдийг энэ гурав дахьд зарласан байна. Сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс хэн хэн, ямар ямар номинацид өрсөлдөхийг нь оруулчихлаа. Coldplay нилээн олон номинацид орсон байхын. Энэ удаагийхаар шагналыг түүх байхаа,, I hope :D
"The 51st Annual Grammy Awards" цааш унших »
Шинэ он, хасах нэг жил,,,
Шинэ он гарахад ганцхан сар үлдчихсэн... Дахиад л шинэ он эхлэх нь... Өдөр хоног дэндүү хурдан... Өглөөг болсныг анзаарч амжаагүй байхад л,, Өдөр болчихсон байх... Энд ирснээсээ хойш хоёр дахь шинэ онтойгоо золгох гэж байна. Саяхан л арван жилээ хэзээ ч төгсөхгүй юм шиг бодон гүйж явсан тэр жилүүдээс хойш нилээн хэдэн жил өнгөрчихөж... Хамгийн хайртай эмээгээ хажуудаа үүрд байх юм шиг санаж, эмээ маань л байхгүй бол амьдарч чадахгүй юм шиг төсөөлж байсан тэр он жилүүд өнгөрөөд, эмээ маань мөнх бусыг үзээд нэг жил өнгөрчихөж... Гэтэл би амьдарсаар л байна,,,  Миний тэр үед боддог байсан бүх бодол хааччихсан юм бол? Эмээгээ мартчихсан юм болов уу?
"Шинэ он, хасах нэг жил,,," цааш унших »
Баяр баясгалан минь,,,
Манай дүү нээх хөөрхөн өглөө ингэжийнаа.. -       Эгчээ та би таньд нэг юм хэлэх үү? -       За -       Ээжид битгий хэлээрэй. Надад гомдчих байх. Эгчээ, би таньд ээжээс илүү их хайртай байхаа. Танийг л байнга хажуудаа байгаасай гэж хүсэх юм. -       Хэхэ, ээ миний муу бондок хөөрхөн шдээ.. -       Аав ээжид хоёрт танийг ирүүлэхгүй бол би үхлээ гээд хэлчихсэн. Бас хүүхдийн мөнгөө (намайг бодуул бас орлоготой хүн,манай дүү чинь) өөрөө үрэхгүй ээжид бүгдийг нь аваарай гээд хэлчихсэн. -       Яаж байгаан? -       Яахавдээ. Таний билетэнд бага ч гэсэн нэмэр болий шд. Бас ээжээс халаасны мөнгөө авахгүй гэж хэлнээ. -       Яахым бэ? Чи тээд яаж чихэр этэр авахын.. Сургуульдаа яаж явахын? -       Зүгээрээ аавыг намайг ирж ав гээд хэлчихнэ. Дулаахан өдөр бол алхчихна. Та л ирж байвал яасан ч яах вэ, гэдийн. Нээх хөөрхөн эгдүү хүрмээр,,,
"Баяр баясгалан минь,,," цааш унших »
Top 10 Trailers of 2008
За ингээд шинэ он дөхөөд ирэхээр өнгөрч буй жилийнхээ хамгийн шилдэгийг шалгаруулдаг. Yahoo Movie-гээс энэ оны хамгийн их үзэгдсэн 10-н Movie Trailer-ыг тодруулсан байна... 10. KUNG FU PANDA
"Top 10 Trailers of 2008" цааш унших »
Хайргүй, тийм үү?
- Би чамайг зөндөө удаан хүлээсэн... Чамайг байхгүй энэ хэсэгхэн хугацаанд би дэндүү их ганцаардсан. Хорвоо ертөнц тэр аяараа л харанхуйд хучигдчих шиг санагдсан. Чамайг эргээд ирэх болов уу гэж хүлээгээд л байсан... Гэтэл чи нартай хамт эргээд ирлээ..
"Хайргүй, тийм үү?" цааш унших »
Зул сарын баярын бороотой өдрүүд...
Өнөөдөр 12 сарын 1-н... Энэ жилийн хамгийн сүүлийн сар.. Шинэ он гарахад одоо ганцхан сар үлдсэн. Өдөр хоног дэндүү хурдан юмаа. Нүдээ нээгээд аних төдийд л бараг шинэ өдөр эхэлчихсэн байхын. Удахгүй Зул сарын баярын өдөр болно. Манайхан Зул сарын баяртаа аль хэдийн бэлдээд эхэлчихсэн. Гоёл чимэглэлээ засаад л,,,
"Зул сарын баярын бороотой өдрүүд..." цааш унших »
(Нийт: 106)